зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч ”Хан хөхий” хайрхан уулын тахилгад оролцлоо

2012-7-20
0
ЖИРГЭХ
“Хан Хөхий” хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их ёслол 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт болов.
   2012-07-20medee_big
“Хан Хөхий” хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их ёслол 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт болов. Уг тахилгын арга хэмжээнд Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын  дэд дарга Ч.Сайнбилэг, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Увс аймгийн ИТХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сорог,аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Очир болон орон нутгийн хишигтэн олон өргөнөөр оролцлоо.

2012 оны 7 дугаар сарын 18-ны өглөө “Хан Хөхий” хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед лам хуваргууд жавдандаа сууж “Ширнэн”, “Итгэл”, “Алтай 13 сан”, “Бумба” сан болон Гойдодгүнжинноровсампил овооны тахилгын судар зэрэг ном хурав.
2012-07-20medee_big
2012-07-20medee_big
Төрийн хүндэт харуул байраа эзлэн зогссон байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд  тахилгын сангийн тэргүүн, тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтлаа.
2012-07-20medee_big

 Монгол Улсын Ерөнхийлөгч "Ганжуур", “Данжуур” их хөлгөн судраас адис авч овооны өмнө мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл үзүүлэн тусгайлан зассан ширээнд суухад хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Чингисийн цагаан туг, Увс аймгийн туг, эзэн богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны өмнө хэсэгт хүндэтгэн залж байрлуулав. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хан Хөхий” хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав тэнгэрт илгээх сум, торго зэргийг тусгайлан зассан ширээнд хүндэтгэлтэйгээр байрлууллаа.  
2012-07-20medee_big
Энэ үед Увс аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Очир тахилгын ёслолыг үг хэлж нээв. Дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд  “Хан Хөхий” уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгоход хурсан олон сөхрөн сууж тэнгэрт мөргөн Ерөнхийлөгчийн айлтгалыг таалан гүйцэлдүүлэхийг бэлгэшээж, “Төрийн минь сүлд ивээг” хэмээн залбирч байлаа. Уг айлтгалын торгон дээр бичсэн эхийг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд аймгийн музейд дурсгал болгон хадгалуулахаар Засаг даргын орлогч Б.Бат-Очирт гардуулав. Айлтгалын цаасан дээр буулгасан хувийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан,торго, арц хүжний дээжийг Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав нар тахилгын гал мандал бурханд өргөж, тэнгэрт илгээх ёслол үйлдлээ. Хишигтэн олон хурайлан дэмжиж байв.
2012-07-20medee_big
2012-07-20medee_big
   Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц тахилгын ёслолд унших номын утга агуулгын талаар товч тайлбар хийж, хишигтэн олныг сайн үйлд сургамжлав. Лам нар “Хан Хөхий” хайрхан уулын эзний дуудлага сан уншлаа. Тэднийг овооны сацлын өчил уншин цацал өргөж, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж,Увс аймгийн Засаг даргын орлогч  Б.Бат-Очир нар зул бадраан сүү өргөж, идээ шүүсийг хөндөн дээжийг овоонд өргөн овоонд хадаг уялаа.  

  Д.Чойжамц тэргүүтэй лам нар буян хишгийн даллага авахад Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа хүмүүс, ёслолд оролцогч бүхэн байр байрнаасаа энэхүү ёслолыг хийж, идээний дээж, сүү, айраг цагаагаар тэнгэр дайлах ёсыг гүйцэтгэв.

  Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт өргөх сумыг мэргэн харваачид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Энэ ёсыг хийж дуусангуут хишигтэн олон өөрсдийн байранд гурвантаа сөгдөн сууж, есөн удаа мөргөлөө.

Түүний дараа хуврагууд "Морины сэтэр" ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Өндөрхангай сумын Батсайхан багийн малчин С.Эрхэмбаярын бор морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж дэлэнд нь хадаг уяв.  

“Хан Хөхий” хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан олон зуун хишигтэн оролцсон бөгөөд нар хур тэгширсэн сайхан өдөр тохиолоо хэмээн сүсэгтэн олон ихэд бэлэгшээж байлаа.

Монгол Улсын төрийн далбаа, бүх цэргийн хар сүлдний Өрнийн элч сүлд, Чингис хааны цагаан туг, Увс аймгийн туг, эзэн богд Чингис хааны хөрөг, төрийн долоон эрдэнийг буцаан залсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны өмнө малгайгаа авч гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлээд моринд мордон овоог нар зөв эргэн хүндэтгэснээр тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөв.

Тэнгэрийг тайхын урьд орой “Хан Хөхий” хайрхан уулын урд хормой Толийн булаг гэдэг газар Долоон бурхан одны тахилга хийж, төр, шашин, сүсэгтэн олны төлөөлөл оролцож, залбирал үйлдсэн юм.

Эх сурвалж: president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ARIUNJARGAL (202.126.89.184)
    HANHOHII CHUUDAA MEND
    2014 оны 02 сарын 22 | Хариулах
  • БАТЖАРГАЛ (202.126.89.184)
    ХАН ХӨХИЙ МИНИЙ ТӨРСӨН НУТГАА
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    11 цаг 42 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    15 цаг 7 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    15 цаг 15 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    15 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    15 цаг 39 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    15 цаг 53 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    15 цаг 58 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    16 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    16 цаг 17 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК