
МАН-ын УИХ дахь бүлгийн хурал эхэллээ. Энэ хурлаар чуулганыг гацаагаад байгаа өчигдөр орой АН-аас ирүүлсэн УИХ-ын дарга сонгох тухай бичгийн талаар хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ. МАН-ын зүгээс УИХ-ын даргыг сонгохдоо АН-ынхан зөвшилцөх ёстой гэж үзэж байгаа. Тэгвэл АН-ынхан цөөнхөд бичиг өгдөг, харин заавал хэлэлцэж, уулзах шаардлаггүй гэж хуулинд заасан байдаг гэж тайлбарлаж байгаа юм. МАН-ын гишүүд энэ асуудлыг хэлэлцсний дараа УИХ-ын чуулганд оролцох эсэхээ шийдэх аж. Харин АН-ын гишүүд 15 цагт товлогдсон ч эхлээгүй байгаа чуулганы танхимд цугларч байна.