
ОХУ-аас импорлодог эрчим хүчний хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Тус улсын эрчим хүчний “Eastern Energy Co” компани энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсад 166 сая квт/ цагийн эрчим хүч нийлүүлсэн байна. Энэ тоо нь өмнөх оны мөн үеийнхээс 89 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Тус компани нь ОХУ-ын төрийн өмчит эрчим хүч үйлдвэрлэгч Inter RAO-ийн салбар бөгөөд алс дорнодын районуудад эрчим хүч нийлүүлдэг. Өнгөрөгч онд дээрхи компани манай улсад нийт 263 сая кВт/ цагийн эрчим хүч нийлүүлж байсан бол энэ жилд энэ тоог 320 саяд хүргэх гэнэ.
Ц.Болор