
Замын-Үүдэд онгоцны буудал барих ажлын хэсэг албан ёсоор томилогджээ. Ажлын хэсгийнхний эхний ажил бол онгоцны буудал аэродром байгуулах зорилгоор аэродромын талбай сонгох, судалгаа хийх, тайлан дүгнэлт гаргах юм байна.
Тус ажлын хэсгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын үйлчилгээний газрын ерөнхий менежер бөгөөд хэлтсийн дарга М.Даваажав ахалж байгаа тухай мэдээллээ.
Ц.Болор