“Лондон 2012” зуны олимпийн наадамд оролцох манай чөлөөт бөх, жүдо
болон усанд сэлэлтийн баг тамирчид олимпийн багийн спортын хувцасаа
гардан авлаа.

“Лондон 2012” зуны олимпийн наадамд оролцох манай чөлөөт бөх, жүдо болон усанд сэлэлтийн баг тамирчид олимпийн багийн спортын хувцасаа гардан авлаа. МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн, Монгол улсын Засгийн газрын шадар сайд, “Лондон-2012” Зуны олимпийн наадамд оролцох монголын багийн ахлагч М.Энхболд уг ажиллагаанд оролцож, баг тамирчдад олимпийн наадмаас олз омогтой ирэх өлзийтэй ерөөлийг дэвшүүлэв. Мөн энэ үеэр допингийн шинжилгээг өгөх зааварчилгаа болон бусад мэдээлэл, зөвөлгөөг олимпийн наадамд оролцох нийт хүмүүст хүргэсэн юм.
Ц.Болор