Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монголиа Опен”-д арван алттай нутгийн дэвжээн дээрээ илүүрхэв

2017-5-01
0
ЖИРГЭХ

“Монголиа Опен-2017” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд “Буянт-Ухаа” спорт ордонд болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн тэмцээнд Монгол, Канад, ОХУ, Казахстан, Венесуэль, БНХАУ, БНСУ гэсэн долоон орны 182 тамирчин (эрэгтэй 107, эмэгтэй 75) эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч үзэв.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д А.Батцэцэг, 63 кг-д П.Орхон, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар жин тус бүртээ аваргалсан юм.

 

Арван алтан медалиас гадна Монголын бөхчүүд зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн. Харин манай хойд хөршөөс Буриадын гурван залуу (С.Терешенко, Е.Жербаев, Б.Цыжипов), Москвагийн нэг бүсгүй (В.Чепсаракова) алтан медаль зүүсэн. Тэднээс буриадын хүнд жингийн шилдэг бөх сүүлийн гурван жил дараалан “Монголиа Опен”-д аваргалаад байна. ОХУ-ын Красноярскоос гурван бөх Улаанбаатарын дэвжээнд зодоглож, бүгд медаль хүртсэн. 65 кг-ын жинд барилдсан цэргийн ДАШТ болон залуучуудын Европын аварга тува бөх Начын Куулар эрэмгий, зоримог барилдаанаар Монголын үзэгчдийг баясгав.  Энэ удаагийн "Монголиа Опен"-д хойд хөршөөс өргөн бүрэлдэхүүнтэй, чамгүй хүчирхэг баг тамирчид манайд зодоглосон. Ялангуяа ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн 10 гаруй тамирчин ирснээс ердөө нэг нь аваргаллаа. Түүнчлэн хоёр жилийн өмнө Улаанбаатарын дэвжээнд түрүүлсэн "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыкова эхний тойрогтоо ялагдаж, хоосон буцсан юм. Түүнчлэн хамгийн холоос манай оронд хүрэлцэн ирж тамирчдаа оролцуулсан Венесуэль болон урд хөрш БНХАУ-ын бөхчүүд тус бүр нэг жинд аваргаллаа. ӨМӨЗО-ы бөхчүүд “Монголиа Опен” анхдугаар тэмцээнээс хойш жил бүр тамирчдаа илгээдэг ч хараахан түрүүлж амжаагүй явсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд Чандганацагаан хэмээх бүсгүй аваргалж, нүүр бардам нутаг буцав.

 

Энэ жилийн “Монголиа Опен”-д олон онцлох сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон. Өмнөх зургаан тэмцээнд “босоо” байсан гавьяат тамирчин Г.Мандахнаран анх удаа тахимаа өглөө. Тэрбээр хагас шигшээд энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд түрүүлсэн Евгений Жербаевт оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчтэйгээ барилдалгүй гар амар ялалт бэлэглэсэн. “Монголиа Опен-2017” ОУТ-д гавьяат тамирчин С.Батцэцэг - ОУХМ П.Орхон, гавьяат тамирчин П.Өнөрбат - ОУХМ О.Үйтүмэн, гавьяат тамирчин О.Насанбурмаа - ОУХМ Ш.Түмэнцэцэг, гавьяат тамирчин С.Ням-Очир - ОУХМ Т.Түвшинтулга гэсэн манай шилдгүүдийн дуэль бөхийн хорхойтнуудыг сэтгэлийг хөдөлгөсөн юм.

 

Тэмцээний дүн:


Эрэгтэйчүүдийн 57 кг (14): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Алдар Бальжинимаев 3. Андрей Гатаулин (хоёул ОХУ), Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Монгол)


61 кг (17): 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол) 2. Ньургун Александров 3. Петр Павлов (хоёул ОХУ), Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Монгол)


65 кг (20): 1. Семен Терешенко 2. Начын Куулар (хоёул ОХУ) 3. Нармандахын Лхамгармаа, Ганболдын Чойгожид (хоёул Монгол)


70 кг (11): 1. Евгений Жербаев (ОХУ) 2. Болдхүүгийн Сүхбат 3. Норовсүрэнгийн Амарсайхан (хоёул Монгол), Алексей Иванов (ОХУ)


74 кг (13): 1. Доржваанчигийн Гомбодорж 2. Бат-Эрдэнийн Бямбадорж 3. Батчулууны Анхбаяр, Занданбудын Сумъяабазар (бүгд Монгол)


86 кг (11): 1. Пүрэвжавын Өнөрбат 2. Оргодолын Үйтүмэн 3. Баатарын Нямбаяр (бүгд Монгол), Педро Себаллос (Венесуэль)


97 кг (13): 1. Хосе Диас (Венесуэль) 2. Өлзийсайханы Батзул (Монгол), 3. Лувсандоржийн Төртогтох (хоёул Монгол), Юрий Белоновский (ОХУ)


125 кг (8): 1. Балдан Цыжипов 2. Мухамагази Магомедов (хоёул ОХУ) 3. Нацагсүрэнгийн Золбоо, Мөнхтөрийн Лхагвагэрэл (хоёул Монгол)


Эмэгтэйчүүдийн 48 кг (16): 1. Валерия Чепсаракова (ОХУ) 2. Жасмин Миан (Канад) 3. Анжелика Фетошкина, Дарья Лексина (хоёул ОХУ)


53 кг (10): 1. Ганбаатарын Отгонжаргал 2. Эрдэнэчимэгийн Сумъяа (хоёул Монгол) 3. Екатерина Поещук, Сталвира Оршуш (хоёул ОХУ)


55 кг (8): 1. Эрхэмбаярын Даваачимэг (Монгол) 2. Нина Менкенова 3. Наилия Абзалова (хоёул ОХУ), Бат-Очирын Болортуяа (Монгол)


58 кг (8): 1. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 2. Вероника Чумикова (ОХУ) 3. Баатаржавын Шоовдор (Монгол), Ривас Гонзалес (Венесуэль)


60 кг (7): 1. Энхбатын Гантуяа (Монгол) 2. Юлия Пронцевич 3. Ульяна Тукуренова (хоёул ОХУ), Зоригтын Болортунгалаг (Монгол)


63 кг (9): 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Бао Лин Лин (БНХАУ) 3. Соронзонболдын Батцэцэг (Монгол), Анжела Фоменко (ОХУ)


69 кг (10): 1. Шархүүгийн Түмэнцэцэг (Монгол) 2. Мариа Агоста (Венесуэль) 3. Очирбатын Насанбурмаа (Монгол), Ксения Буракова (ОХУ)


75 кг (7): 1. Чандганацагаан (БНХАУ) 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ 3. Цэдэндоржийн Баярзаяа (хоёул Монгол), Урангоо (БНХАУ)

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.27.108)
    банхар хашаандаа баавартай гэж энэ дээ,гадагшаа гараад л шалны алчуурууд дөө
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    4 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    25 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    1 цаг 48 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    2 цаг 18 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    2 цаг 25 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    2 цаг 35 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    2 цаг 40 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    3 цаг 35 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 2 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    4 цаг 10 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    4 цаг 33 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    4 цаг 37 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    4 цаг 50 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    4 цаг 55 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    4 цаг 56 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 14 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    5 цаг 14 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    5 цаг 17 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    5 цаг 44 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК