Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БСШУС-ын сайдад нэр дэвшигч Г.Чулуунбаатар гэж хэн бэ

2017-6-09
0
ЖИРГЭХ

Боловсролын салбарын ажил ид дундаа өрнөж байхад яам нь сайдгүй, бодлого тодорхойлох эзэнгүй багагүй хугацааг өнгөрөөсөн. Хүүхдүүдийн маань ирээдүйн зам мөрөө тодорхойлох эгзэгтэй цаг үед Засгийн газар сайд томилох ажилдаа хойрго хандаж, хойш тавьж байгааг нэлээд шүүмжилсний эцэст МАН-ынхан сонголтоо хийв. Харин тэдний сонголт өмнө нь яригдаж, дуулдаж байснаас тэс өөр байсан нь гайхал төрүүлэв. Ямартай ч Засгийн газар болгон мэргэжлийн бус сайдтай хэмээх шүүмжлэлийн бай болдог. Харин энэ удаа Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар академич хүнийг сонгосонд зарим иргэд талархалтай байна.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Түүний саналыг МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлэг нь дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр дэмжиж байгаа юм. 

 

Тэгвэл БСШУС-ын сайдад нэр дэвшигч Г.Чулуунбаатар гэж хэн бэ

 

  • 1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн
  • 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал
  • 2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал
  • 2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн есдөх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал
  • 2000-2008 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх
  • 1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал
  • 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн (одоог хүртэл)
  • Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2004-2008 онд УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийн захирал

 

Тэрбээр 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна. 

 

Г.Чулуунбаатар улс хүрээнд тийм ч идэвхтэй нэгэн биш. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэвлэлд хэд хэдэн сэдвээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байжээ. Ингээд түүний ярилцлагуудаас түүвэрлэж байна.

 

 

УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нь зохистой арга биш

 

-Шинэ Үндсэн хуулийг батлаад 25 жил боллоо. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хууль үүргээ хангалттай биелүүлсэн үү?


-Үндсэн хууль гэдэг ойлголтоо илүү тодорхой болгох хэрэгтэй. Манай хүрээлэнгийн хувьд Үндсэн хууль бол Монгол Улсын төрийн тусгаар тогтнолын улс төр, эрх зүйн баталгаа гэж тодорхойлж байгаа. Мөн монголчуудын язгуурын үнэт зүйлсийн нийлбэр юм. Үүнээс гадна Монгол Улсын нийгмийн өөрчлөлтийн хөтөч.

 

Монголчуудын эв нэгдлийг хангагч оюун санааны ноён нуруу юм. Энэ хүрээнд Үндсэн хууль үүргээ хэрхэн биелүүлсэн бэ гэдгийг тодорхойлж болно. Монголын нийгмийг ХХ зууны төгсгөл буюу социалист системээс ардчилсан, нээлттэй, чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, 1992 онд баталсан Үндсэн хууль түүхэн үүргээ хангалттай биелүүлсэн. Цаашид ч энэ хуулийг бүрэн утгаар нь ойлгож, шавхаад явбал олон асуудлыг шийдэх боломж бий.

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Өөрчлөлт оруулах цаг нь мөн үү?


-Олон улсын жишгээс харахад Үндсэн хууль 4-6 жилийн хугацаанд идэвхтэй үйлчилдэг. 22 жилийн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг практик ч байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд “гар хүрэх” боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, нийгэм төдийгүй эрдэмтэн судлаачид өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нь үзэл санааг үндсээр нь өөрчилнө гэсэн үг биш.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

"Жижиг зах зээлд том зах зээлийн бодлого тэр болгон тохирохгүй"

 

ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал, Академич, доктор, профессор Г.Чулуунбаатартай ярилцлаа.


- Таны бодлоор өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас яаж гарах вэ?

Эдийн засаг өөрийн хуулиар хөгждөг ч хямралаас гарах түлхүүр төрийн гарт бий. Үүний тулд төрд боловсролтой, хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүс ажиллах ёстой. Төрийн байгууллагын зөв тогтолцоотой, шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн бодлоготой байвал гарц аяндаа тодорно.

 

- Эдийн засгийн Үндсэн Хууль гэдэг ойлголт энэ асуудалтай яаж  холбогдож байна?

 

Монгол Улс олон хэвшил бүхий зах зээлийн эдийн засагтай байна гэж Үндсэн Хуулинд заасан. Үндсэн Хуульд буй эдийн засгийн талаарх заалтууд эдийн засгийн хөгжлийн загварыг нарийн тодорхойлж чадаагүй гэж эрдэмтэд үздэг. Хэдийгээр үндсэн үзэл санаа тусгагдсан ч тодорхой зүйл хомс. Тиймээс нарийн загваруудыг гаргаж, түүндээ тулгуурлаж судалгаа хийсний дараа Үндсэн Хуулинд шигтгэж өгч болох юм.

Өнөөдөр ШУА-ын харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх судалгааны төв зэрэг байгууллагууд эдийн засгийн Үндсэн хуулийн асуудлыг эдийн засгийн загварын концепци, олон улсын харилцаатай нийцүүлэн судалдаг. Үр дүн гарна гэж хүлээж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Цөөн хэдэн компаниас биш хөдөлмөрчин хүн бүрээс хамаардаг эрүүл эдийн засагт шилжүүлэх хэрэгтэй

 

- Сонгууль болоод дууслаа. Сонгуулийн үр дүнд хэр сэтгэл хангалуун байна вэ?

- Сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байна гэхээс илүү ямар сонгууль болсон бэ?, ард түмэн яагаад ийм сонголт хийвээ?  гэдэг  талаар эхлээд бодох нь  чухал. Энэ удаа сонгогчид   Монгол оронд шударга ёс, хариуцлагын тогтолцоог бий болгох,  улс орны хөгжлийн удаашрал, хүндрэл хийгээд ард түмний амьдрал доройтсоны  шалтгааныг арилгах боломжийг хайсан сонголт хийлээ.

 

Сөрөг хүчин байсан нам сонгогч олны үнэмлэхүй олонхийн дэмжлэг авч парламентын 76 суудлын 65-ыг  авсан үр дүн  бол үнэхээр хөсөрдүүлэх аргагүй итгэл найдвар юм.

 

- Монголын улс төрийн ууган хүчинд ард түмэн  яагаад ингэж их найдвар хүлээлгэх   болов оо?  Хэдхэн хүчин зүйл энд  нөлөөлсөн. Тухайлбал, 

 

Эрх баригчдын бодлогын алдаанаас улс оронд бий болсон хүндрэл
Эрх баригч хүчний бодлогыг хэрэгжүүлж, эрх мэдэлд хүрсэн боловсон хүчний мэдлэг, туршлагагүй байдал, хэт дураар авирласан  ёс суртахууны доройтол
Хууль ёс, хариуцлага, сахилгыг уландаа бүх шатандаа уландаа гишгэсэн уваагүй байдал,
Улс төрийн 3 дахь хүчний орон зай бодитой үүсч чадаагүй, шинэ тулхтай улс төрийн хүчин төлөвшөөгүй байдал
Сонгуулийн хууль тогтоомж, тойрог хуваарилалт зэрэг  сонгуулийн өмнөх улс төрийн акцууд

 

Иймэрхүү хүчин зүйлүүдийн зэрэгцээ улс төрийн ууган хүчний туршлага,  боловсон хүчний нөөц, үзэл баримтлал хөтөлбөр, улс  төрийн үйл явцад баримталж ирсэн бодлого, байр суурь зэрэг нь  энэ намд бусдаас илүү  итгэх үндэслэл болсон болов уу гэж бодож байна.
 

- Монголын улс төрийн ууган хүчинд ард түмэн  яагаад ингэж их найдвар хүлээлгэх   болов оо?

- Эцсийн дүндээ    хариуцлагыг бодитой болгох, шударга ёсыг тогтоох, улс орны хөгжил,  ард түмний амьдралыг өөд нь татах гэсэн том  зорилтыг илүү хэрэгжүүлнэ гэсэн итгэл найдварыг тээсэн ард түмний  сонголт гэж үзэж болно.Тиймээс МАН энэ гурван зорилтод  голлон  анхаарч, нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх   ёстой.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Үндэсний аюулгүй байдал болгоомжлох хэмжээнд хүрчээ

 

- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэсэн баримт бичиг байдаг. Харамсалтай нь тэр тухай хэн ч ярьдаггүй учраас хэрэгжүүлэх гэж зорьдоггүй бололтой. Улсын аюулгүй байдалд соргөөр нөлөөлөх олон хүчин зүйл сүүлийн үед тохиолдлоо. Тэр баримт бичиг хэзээ гарч, хэрхэн хэрэгжүүлж ирсэн талаар эхлээд сонирхуулахгүй юу?


-1993 онд гарсан. Нэлээд чамбай боловсруулсан баримт бичиг байгаа юм. Түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг 1998 оноос боловсруулж 2001 онд баталсан. Үүнээс өмнө ч Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой гадаад бодлогын, цэргийн номлолын гэсэн хэд хэдэн баримт бичиг гарсан байх учиртай.

 

- Энэ бүхнийг яаж хэрэгжүүлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа үүгээр хэрхэн хангагдаж ирэв гэдэг нь өнөөдрийн гол сэдэв болоод байна. Иргэд, олон нийт улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хэрхэн хангагдсан гэж үзэж байгаа юм, тэр дүнг нь төр, засгийн сонорт хүргэх зорилгоор бид хамтраад судалгаа явуулсан.

 

-Судалгааг мэргэжлийн хүмүүс хийсэн үү. Дүнтэй нь хэзээ танилцах боломжтой вэ?
-Монголдоо нэртэй, үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн 100 экспертийг сонгосон. Тэд тусгай анкет боловсруулж, фокус бүлгийн болон биологийн харилцан ярилцлага зохион байгуулсан. Өмнө нь гарч байсан үндэсний аюулгүй байдлын судалгааны дүгнэлт, ҮАБЗ, УИХ-ын үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын ажлыг иргэд, олон нийт хэрхэн үнэлж байна вэ гэсэн тодорхой асуудлаар, нарийвчилсан судалгаа хийлээ. Дүнг маргааш болох "Үндэсний аюулгүй байдлын чухал асуудлууд" сэдвээр болох ярилцлагын үеэр танилцуулна. Эндээс ҮАБЗ-ийн Тэргүүн, УИХ-д хандсан зөвлөмж гаргах ёстой.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Иргэн нь тархиндаа, төр нь шинжлэх ухаандаа тулгуурлаж байж л үндэстэн оршин тогтноно

 

- Танай хүрээлэнгийн тэнхээ ямар байна? Өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц хүн хүчтэй, санхүүгийн боломжтой эсэхийг сонирхож байна л даа.

 

-Хүрээлэн 1972 онд бие дааж байгуулагдаад 1980-аад оны сүүлчээр хамгийн сайн бэхжиж 70 шахам орон тоотой, өндөр мэргэжлийн чадварлаг эрдэмтэдтэй хүчирхэг институци болоод байлаа. 1996 он гэхэд бараг тарахдаа тулсан ч 1997 онд ШУА-ийн тухай Засгийн газрын тогтоол гарч хэвийн ажиллах боломж бүрдсэн. Одоо 30 гаруй орон тоотой, туршлагажиж яваа залуу судлаачид голлосон боломжийн чадавхитай болж явна. Санхүүжилттэй холбоотой хоёр асуудлыг олон жил ярьж байна. Нэг дэх нь ажилтнуудын цалин. Өмнөх нийгмийн үед эрдэм шинжилгээний ажилтнууд ойролцоогоор яамны газрын даргатай адил цалин авдаг, нийгмийн нэр хүнд нь ч өндөр байлаа. Одоо бол олигтойхон компанийн үйлчлэгчийн хэмжээний цалинтай, дунджаар 500 мянга орчим төгрөг шүү дээ. Тэр хэмжээгээрээ нэр хүнд сайнгүй болчихоод байна. Хоёрт, судалгааны санхүүжилт, материаллаг бааз нь ямагт бусад салбараас хоцрогдонгуй явж ирлээ дээ. Гэлээ ч хүрээлэн маань нэр хүндтэй хэвээрээ, нийгмийн үүргээ хэвийн хэрэгжүүлж байгаа, цаашдаа бэхжих боломжтой.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.57.94.159)
    Jinhene nude olson songolt.
    2017 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (194.27.134.246)
    Zuv
    2017 оны 06 сарын 09 | Хариулах
    • зочин
      Санал нэг байна . Баруун боловсролтой гэгдэх эх оронч бус , хөндий хүйтэн , язгууртан зантай юмнууд тэр цус сорогчид , ижил хүйстнүүдийнхээ орнууд руу тонилбол таарна .
      2017 оны 06 сарын 09
  • Зочин (202.180.218.147)
    zuv tomilgoo
    2017 оны 06 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    2 цаг 51 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    3 цаг 3 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    3 цаг 41 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    16 цаг 55 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    16 цаг 58 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    17 цаг 1 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    19 цаг 15 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    20 цаг 37 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    20 цаг 39 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    21 цаг 13 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    21 цаг 18 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    21 цаг 21 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    21 цаг 31 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    22 цаг 0 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    22 цаг 6 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    22 цаг 17 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    22 цаг 19 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    23 цаг 6 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    23 цаг 50 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    23 цаг 50 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК