Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алтан медаль ихэрлэсэн Тайжуны дэвжээнээс зургаан медаль хүртэв

2017-6-19
0
ЖИРГЭХ

Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ зургадугаар сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болж, өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 20, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, БНСУ, Япон, Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Энэтхэг, Саудын Араб, Сири, Сингапур, Тайвань, Тайланд, Мьянмар, Вьетнам гэсэн 18 орны 168 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөв. 


Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар (Женко), спортын мастер Ёндонпүрэвийн Батдархан (Хасу-Мегастарс), Батсайханы Идэрсайхан (Орхон, Ирээдүйн одод) нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай нутагтаа ирэхээр боллоо. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэд залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын 12, 13 тамирчин болсон юм. Эрэгтэйчүүдийн 120 кг-д үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 55 кг-д БТСДуС-ийн тамирчин Батсайханы Ариунболд, 84 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Мөнхбаатарын Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Буяндалайн Чимгээ хүрэл медаль хүртэв.  Түүнчлэн манай дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан. Тайжуны дэвжээнд манайхан хэрхэн барилдсаныг хүргэе. 

 

Эрэгтэйчүүдийн 50 кг: Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд 2013 оны өсвөр үеийн дэлхийн аварга Казахстаны Дархан Калкеновыг 17:13-гаар ялснаар Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Хамгийн сүүлд эрэгтэй бөхчүүдээс 2007 онд ОУХМ Дамдинбазарын Цогтбаатар энэ жинд тивийн аварга болж байв. Тэгвэл 10 жил тасраад байсан алтан медалийг Дарханы унаган хүү Н.Насанбуян эх орондоо авчирлаа. 

 

55 кг: Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үе, залуучуудын улсын аварга БТСДуС-ын тамирчин Б.Ариунболд хүрэл медалийн эзэн болсон. Тэрбээр тэгшитгэлд Киргизстаны Бекболот Мирзаназар Уулутай тун хүнд барилдаан хийж, 5:5-аар ялсан ч 1/4 шигшээ барилдаанд Казахстаны Мухамбет Куатбект оноогоор цэвэр ялагдсан. Казах эр финалд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Саудын Арабын Рамил Исмаэлийг оноогоор цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зон Ванхаог 5:0-ээр яллаа. Ингэснээр тэрбээр өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хос хүрэл медальтан болж байна. 


60 кг: Энэ жилийн залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт “Аварга” сургуулийн тамирчин Э.Үнэт-Эрдэнэ тэгшитгэлд Ираны Али Акбар Эмамичогайд оноогоор цэвэр ялагдсан ч өрсөлдөгч нь алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд дагах барилдаанд Киргизстаны Эдид Кадербик Уулуд 2:6-гаар ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.


66 кг: 2017 оны Роман Дмитриевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн тэгшитгэлд Мьянмарын Лар Таун Лианыг 10:0-ээр, 1/4 шигшээд эзэн орны Юү Чен Лог 12:2-оор тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Ираны Амирхоссейн Али Хоссейнид 6:13-гаар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Каран Каранд 3:13-гаар ялагдснаар тавдугаар байрт оров. 


74 кг: Эрэгтэй бөхчүүдээс хамгийн их найдвар тавьж байсан, өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин З.Сумъяабазар 1/4 шигшээд Рюүки Йошидад 3:4-өөр ялагдсан. Түүнийг ялсан Японы бөх хагас шигшээд Ираны Мохаммад Алиашгар Моттагиниад 0:5-аар ялагдснаар З.Сумъяабазарт дагах барилдаан гараагүй бөгөөд санасныг бодвол эрт тэмцээнээ өндөрлүүллээ. 


84 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин М.Цогтгэрэл шөвгийн наймд Киргизстаны Динисламбек Таалайбек Уулуг цэвэр ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга Энэтхэгийн Деепак Пунад цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Чол Йоныг 10:0 буюу онооны илт давуугаар ялж, Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирсан юм.


96 кг: Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга “Аварга” сургуулийн тамирчин Ч.Алтангэрэл тэгшитгэлд Энэтхэгийн Сингх Ловепреетийг цэвэр дарж, шөвгийн наймд Киргизстаны Канторо Талентбек Уулуд 9:10-аар ялагдав. Түүний өрсөлдөгч нь цаг дуусахтай зэрэгцэн нэг оноог авсан юм. Талентбек Уулу алтан медалийн төлөөх барилдах эрхтэй болсноор Ч.Алтангэрэл дагаж барилдах эрхтэй болсон. Дагах барилдаанд эзэн орны Юү Дэ Жаныг оноогоор цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Серик Бакитхановт 9:10-аар ялагдлаа.


120 кг: Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, “Монголиа Опен”, Дмитрий Миндиашвилигийн ОУТ-ий хүрэл медальт, “Аварга” сургуулийн тамирчин М.Лхагвагэрэл мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрбээр шөвгийн наймд Энэтхэгийн Сингх Пушпендерийг 8:0-ээр, хагас шигшээд БНСУ-ын Ким Ки Бумыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Хасанбой Рахимовд цэвэр ялагдав. Үндэсний шигшээ багт данстай, 19 настай М.Лхагвагэрэлд тун их ирээдүй хүлээж байгаа. Гагцхүү уйгагүй бэлтгэл сургуулилт, түүний хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаална. 

 

Эмэгтэйчүүдийн 44 кг: Залуучуудын улсын хошой аварга, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Г.Пүрэвсүрэн шөвгийн наймд БНХАУ-ын Чен Юмэйд оноогоор цэвэр ялагдсан. Нанхиадын бөх шигшээ барилдаанд шалгарсан тул Г.Пүрэвсүрэн дагах барилдаанд гарч, БНСУ-ын Шин Юн Гёонтой барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын Азийн авараг Японы Хинако Сатод цэвэр ялагджээ.


48 кг: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медаль медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Чимгээ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тэгшитгэлд эзэн орны Мен Сун Си, 1/4 шигшээ барилдаанд Вьетнамын Ти Суан Нгуенийг тус бүр 10:0-ээр ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Зу Жианд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанаа дөнгөж сая Казахсаны Марина Закшевскаятай хийж, 8:2-оор яллаа.


51 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин Т.Ариунзаяа тэгшитгэлд БНХАУ-ын Лиао Сужиаод 6:8-аар ялагдав. Түүнийг ялсан Хятадын бөх шөвгийн наймд Энэхтхэгийн Пожа Глетод 5:5-аар ялагдснаар манай бөхөд дагах барилдаан гарсангүй. 


55 кг: Өсвөр үеийн улсын аварга, “Асашёорюү кап” ОУТ-ий аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа шөвгийн наймд Японы Томоха Учиод 4:5-аар ялагдсан. Түүнийг ялсан наран улсын бөх шигшээд шалгарч, дагах барилдаан гарсан юм. Дагах барилдаанд Узбекистаны Шаходат Жуллибаеваг цэвэр дарж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны Назира Марсбек Кизид 2:7-гоор ялагдлаа.


59 кг: 2016 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Чингэлтэй дүүргийн тамирчин Балжиннямын Энхтүвшин тэгшитгэлд Узбекистаны Ходиха Нажимоваг 4:0-ээр илүүрхэж яваад өөрийн хийсэн мэхэнд алдаа гаргаж цэвэр даруулсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Вьетнамын бөхөд оноогоор цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ. 


63 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Б.Сарнай шөвгийн наймд Энэтхэгийн Решма Анил Манэд 0:5-аар ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн. 


67 кг: “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Г.Пүрэвцэцэг шөвгийн наймд Энэтхэгийн Дива Какраныг барилдаан эхлээд 17 секундэд өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизстаны Меерим Жуманазаровад 3:13-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Юү Ханд 0:6-гаар ялагджээ.


72 кг: Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Поожаг 3:2-оор, хагас шигшээд эзэн орны Хуи Ци Чаныг 8:3-аар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-йи хүрэл медальт, Азийн аварга БНХАУ-ын Чучу Янтай барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингэснээр Б.Цэцэгбаяр залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин боллоо. Сонирхуулахад, энэ жинд одоогоос 10 жилийн өмнө нь МУГТ Очирбатын Насанбурмаа Манилагийн дэвжээнээс эмэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн анхны алтан медалийг авчирч байсан түүхтэй. 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 13 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 53 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 7 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 37 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 7 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 42 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    19 цаг 1 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 6 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 25 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 33 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 48 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК