Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт

2017-7-11
0
ЖИРГЭХ

Дэлгэсэн тэрлэг шиг Монголын маань дэлхийд ганцхан, дээлтэй наадам эхэллээ. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой үндэсний их баяр наадам өргөн дэлгэр эхэлж байна. Тэгвэл дэлхийд ганцхан эрийн гурван наадмын тухай  24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1.    Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байсан гэж тэмдэглэсэн байна.



Баримт 2.    1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.



Баримт 3.    1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэсэн байна.


Баримт 4.    Тогтмол үйлдэж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Энэ жил Занабазарыг Халхын шашны тэргүүнээр өргөмжилж наадсан аж. Ширээт цагаан нуурын энэ наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ.


Баримт 5.    Хамгийн том Даншиг Долоннуурт 1696 онд болжээ. Энэ үеэс Түмэн эх дуу зохиогдсон нь наадмын сүлд дуу болсон байна.

 

Баримт 6.    16-17-р зууны үед шарын шашин дэлгэрэн уул овоо тахих болсон үед Эрийн гурван наадам хийх болсон байна.



Баримт 7.     Манж Чин улсын хаан 1778 оны 9 дүгээр сард наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж наадмыг “Уул тахих, иргэний болон шашны баяр болгон тэмдэглэж байх”-аар тогтоосон байна.



Баримт 8.    Даншиг гэдэг нь Манжийн хаанд даншиг өргөх гэсэн утга санаатай бөгөөд 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялсны дараа Богд хаан даншиг хэмээх нэр үйлийг халсан юм.



Баримт 9.    Нүүдэлч Монголчууд туул голын хөвөөнөө суурьшин амьдрах болсноор 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам хийж үүнийг Арван засгийн наадам гэж нэрийдэв. 1912 оноос хойш арван засгийн наадам тогтмолжиж 1925 он буюу Богд хааныг нас бартал зохиогдсон байна.
 


Баримт 10.    Арван засгийн наадмыг нийт 125 удаа хийжээ



Баримт 11.    1921 онд ардын журамт цэргүүд Хиагт хотыг чөлөөлж 7-р сарын 10-ны орчимд салдаат овооны наадмыг тэмдэглэсэн байна.



Баримт 12.    1922 оноос цэргийн наадмыг тэмдэглэх болжээ. Энэ үеэс бургас цавчих зэрэг цэргийн үзүүлбэрийг наадмын хөтөлбөрт оруулах болсон байна.


Баримт 13.    Богдыг насан өөд болсны дараа буюу 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж 07-р сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ.



Баримт 14.    1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарчээ. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдсэн байна.



Баримт 15.    1996 онд Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ойг баяр наадмаараа тэмдэглэх болсон байна.


Баримт 16.    Харин 790 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь манай урд хөршийг үзэл сурталчдад таалагдсангүй. Тэднийхээр монголчууд үе үеийн турш Хятадын нэгэн жижиг үндэстний маягаар амьдарч ирсэн ба зөвхөн 1921 онд коммунист хувьсгал хийсэн учраас л эх газар нь тусгаар байхыг нь хүлээн зөвшөөрсөн аж. Иймээс л диплoмат шугамаар ч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эсэргүүцлийг тэр дор нь хүлээн авч 1997 онд сонгогдсон шинэ ерөнхийлөгч Ардын хувьсгалын ойгоо тэр жилээс дахин сэргээн наадмаар тэмдэглэх болов.
 

Баримт 17.    Гэсэн хэдий ч 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.



Баримт 18.    Үндэсний их баяр наадам нь хурдан морь, хүчит бөх, сур харваа гэсэн нүүдэлчдийн дайнч байдлын илэрхийлэл болсон эр зоригийн өрсөлдөөн юм.


Баримт 19.    Хүчит бөхийн барилдаанд 512-1024 бөх хүч мэхээ уралдуулан барилддаг байна.



Баримт 20.    Монгол айл бүрт морин хуураас гадна нум сумыг залдаг уламжлал бий.



Баримт 21.    Чингис хааны ач хүү Есүгэн 330 алд газар буюу 520 м орчим газар харваж байгаа оносон нь цэргийн түүхэнд хамгийн хол тавьсан сум хэмээн тэмдэглэгдэж үлдсэн байна.


Баримт 22.    Үндэсний их баяр наадмаар 6 насны 2400 орчим хурдан морь уралддаг нь манай гараг дээрхи хамгийн том морины уралдаан юм.


Баримт 23.    Монгол морь 30 км орчим газарт хурдалдаг нь ч мөн хамгийн хол зай болно.


Баримт 24.    2014 онд Монгол Улсын Их Хурлаас баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монголчууд үндэсний их баяр наадмаараа 5 хоног бүх нийтээрээ амрах болсон байна.


24tsag.mn

image

Дэлгэсэн тэрлэг шиг Монголын маань дэлхийд ганцхан, дээлтэй наадам эхэллээ. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой үндэсний их баяр наадам өргөн дэлгэр эхэлж байна. Тэгвэл дэлхийд ганцхан эрийн гурван наадмын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.43.224)
    barimt 21 HAVT HASARIIN HOICHIS GEDEG SIG BILEE
    2017 оны 07 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    19 цаг 34 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 41 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    19 цаг 45 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    19 цаг 51 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    20 цаг 0 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    20 цаг 38 мин
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
    Өчигдөр 00 цаг 22 мин
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    Уржигдар 12 цаг 20 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 37 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    Уржигдар 11 цаг 37 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    2026-05-08
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2026-05-08
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2026-05-08
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2026-05-08
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2026-05-08
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2026-05-08
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК