Сүүлийн үед цагдаагийн байгууллагад зогсоол дээр тавьсан машиныг тонох хэрэг их бүртгэгджээ.

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад зогсоол дээр тавьсан машиныг тонох хэрэг их бүртгэгджээ. Өнгөрсөн хоногт гэхэд цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо, 31, 22, 16 дугаар байрны гаднах машины зогсоол дээр байсан “Тоёота Камри” маркийн машины баруун хойд хаалганы жижиг шил, “Тоёота Королла” машины зүүн хойд хаалганы жижиг шил, “Тоёота Приус” машины баруун хойд хаалганы жижиг шилийг хагалж, дотроос нь эд зүйлсийг нь авсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас жолооч нарыг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Б.Чимэг