Өнөөдөр 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн аравдугаар хороо Улиастайн гүүрний орчимд ачааны машинууд мөргөлдсөн томоохон осол гарлаа. Ослын улмаас машинд зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ГССҮТ-д хүргэгдсэн байна. Мөн жолоочийн хөл хугарч, нуруундаа гэмтсэн аж. Улаанбаатараас гарч явсан 85-62 УБТ улсын дугаартай “Маяти” маркийн автомашин урсгал сөрөн орж, 50-72 УНС дугаартай “Камаз” машиныг хүчтэй мөргөснөөр осол гарчээ. Уг ослын улмаас тус замд нэлээн түгжрэл үүссэн бөгөөд хэргийн газарт үзлэг хийхээр ирсэн цагдаагийн машин замаас гарч түгжрэл тойрч яваад шаварт суусан байна.



Б.Золбоо