

Гэхдээ уг чансааг гаргагчид олимпийн тоглолтын өмнө Британийн нийслэлд байр сууц, зочид буудлын үнэ хөлс огцом нэмэгдсэнийг тооцож үзсэнгүй. Тэгвэл чансааны хоёрдугаарт бичигдсэн Мумбаи хотод бүх юм хямдхан аж. Энд эрчүүд жинхэнэ адал явдал гэж юу болохыг мэдрэх боломжтой. Харин жагсаалтын гуравдугаарт Рио-де-Жанейро оров. Удахгүй тус хот дэлхийн хамгийн хөл ихтэй хот болох юм. Тэнд 2014 онд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 онд Зуны олимпийн тоглолт тус тус зохиогдоно. Чансааны дөрөвт бичигдсэн Вашингтон хот улс төр сонирхдог эрчүүдэд таалагдах нь дамжиггүй. Шилдэг тавд багтсан Шанхай хот өдөр, шөнөгүй зугаа цэнгээнийг амлаж байна. Мөн жагсаалтад хоол унд сайтай Хо Ши Мин, хөлбөмбөг болон наранд шарлагын газруудаараа алдартай Барселона хотууд багтжээ. Испанийн Картахена хотод элсэн дээр гоёмсог үдэшлэгүүд зохиогддог тул адал явдалд дуртай эрчүүд тийшээ зорих нь ихсэв. Харин загас барьж, сноубордоор гулгаж, коктейль уухыг хүсэгчид Ванкувер хотыг илүүд үздэг. Тэгвэл Аруба арал дээр дэлхийн хамгийн шилдэг кайт-серфингийг санал болгодог байна. Данийн Копенгаген хотод дэлхийн хамгийн шилдэг зоогийн газрууд байрладгаас гадна янаг хүүхнүүд амьдардаг аж. Жагсаалтад мөн хоёр дахь Копенгаген гэгддэг Стокгольм хот оров.