

Тэрбээр “Азийн тэмцээнд оролцохын өмнө жирэмсэн гэдгээ мэдээд олимпт оролцох мөрөөдөл минь талаар боллоо гэж бодсон. Гэхдээ хийн бууны 10 метрийн зайд оролцох эрх авсныхаа дараа би олимпт явах ёстой гэж шийдсэн” хэмээн ярьсан аж.
Өмнө нь жирэмсэн тамирчид олимпт өрсөлдөж байсан тохиолдлууд бий. Хамгийн анх олимпт оролцсон жирэмсэн тамирчин бол Шведийн Магда Жулин юм. Дөрвөн сартай жирэмсэн байсан тэрээр 1920 оны олимпийн уран гулгалтын тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан түүхтэй. Уран гулгалт 1924 оноос эхлэн өвлийн олимпийн төрөл болсон юм.
Мөн Германы тамирчин Диана Сартор жирэмсэн байхдаа 2006 оны өвлийн олимпт оролцон, дөрөвдүгээр байрт шалгарч байжээ.
Э. Индра