
Махны дундаж үнэ: 2012 оны 7-р сарын 25-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 4.8-6.0 хувь, адууны махны үнэ 7.1 хувь, ямааны махны үнэ 4.1 хувиар буурсан бол, хонины /ястай/ махны үнэ 0.4 хувиар өссөн байна.
Махны үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 5.2-6.1 хувь, хонины /ястай/ махны үнэ 6.3 хувь, адууны махны үнэ 7.5 хувь, ямааны махны үнэ 5.9 хувиар буурчээ. 2012 оны 7-р сарын 25-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7200 төгрөг, хонины цул мах 8142 төгрөг, үхрийн /ястай/ мах 7686 төгрөг, үхрийн цул мах 8857 төгрөг, ямааны мах 5575 төгрөг, адууны мах 6000 төгрөгийн үнэтэй байлаа.
Гурилын үнэ: 2012 оны 7-р сарын 25-ны байдлаар гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 3.1 хувь, савласан дээд гурил 1.7 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 0.7 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ тогтвортой байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2012 оны 7-р сарын 25-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх 6-р сарын үнэтэй болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна...
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2012 оны 7-р сарын 25-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 64.2 хувь, байцааны үнэ 14.7 хувь, төмсний үнэ 1.4 хувь, сонгины үнэ 0.3 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 46.4 хувь, сонгины үнэ 1.0 хувиар өсчээ. Харин байцаа, төмсний үнэ тогтвортой байлаа.
Эх сурвалж: nso.mn