Угандад энэ сард үл мэдэгдэх үхлийн вирусээр 14 хүн өвчилж, нас баржээ.

Угандад энэ сард үл мэдэгдэх үхлийн вирусээр 14 хүн өвчилж, нас баржээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд үүнийг "тун хачин өвчин" гэж тодорхойлсон байна. Бямба гарагийн байдлаар 20 хүн ийм төрлийн вирусээр халдварласан нь тогтоогдоод байгаа аж. Энэ нянгийн халдвар авсан бол хүний биеийн шингэний солилцоо болон цусны хэмжээнд асар их өөрчлөлт ордог байна. Мөн халуурах, суулгах, бөөлжих, хууч өвчин нь сэдрэх, толгой нь өвдөх, нүд нь улайх зэрэг хурц шинж тэмдэгүүд илдэрдэг гэв. Үүнээс гадна ам, хамараар байн байн цус гардаг аж. Угандагийн эмч нар энэ үхэлд хүргэх өвчний учрыг одоогоор олж чадаагүй байгаа. Энэ нь бохироос үүдэлтэй байж магадгүй, хүний эдэлж, хэрэглэж буй зүйлээр дамжих магадлалтай гэж үзсэн тул маск, бээлий өмсөхийг эхний ээлжинд зөвлөж байгаа гэнэ. Албаныхан мөн үхсэн амьтны мах, ялангуяа сармагчингийн мах идэхийг хориглоод байгаа аж.
Б.Баяр