
Лондон хотод болж байгаа олимпийн наадамд манай улсаас 29 тамирчин орж
байгаа. Хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 мертийн гар бууны
тэмцээн эхэлж байна. Энэ төрөлд 50 тамирчин оролцохын нэг нь Хөдөлмөрийн
баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа юм.

Лондон хотод болж байгаа олимпийн наадамд манай улсаас 29 тамирчин орж байгаа. Хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 мертийн гар бууны тэмцээн эхэлж байна. Энэ төрөлд 50 тамирчин оролцохын нэг нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа юм.
Тэрбээр Азийн наадмын хошой хүрэл, Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, Дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. О.Гүндэгмааг ямар хэмжээнд оролцохыг монголчууд тэсэн ядан хүлээж байна.