МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас болно. Түүнд холбогдох шүүх хурал өмгөөлөгчөө сольсон, өмгөөлөгчөөсөө татгалзсан, өмгөөлөгч нь сонгуулийн ажилд оролцож байгаа ирэх боломжгүй, өмгөөлөгч хүндэтгэх шалтгаанаар ирээгүй, өмгөөлөгч нэмж авсан хэмээн “өмгөөлөгч тактик”-аар таван удаа хойшилсноор маргааш зургаа дахиа товлогдоод байгаа юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас болно. Түүнд холбогдох шүүх хурал өмгөөлөгчөө сольсон, өмгөөлөгчөөсөө татгалзсан, өмгөөлөгч нь сонгуулийн ажилд оролцож байгаа ирэх боломжгүй, өмгөөлөгч хүндэтгэх шалтгаанаар ирээгүй, өмгөөлөгч нэмж авсан хэмээн “өмгөөлөгч тактик”-аар таван удаа хойшилсноор маргааш зургаа дахиа товлогдоод байгаа юм. Түүнтэй хамт До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг мөн шүүгдэнэ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцоно.
Б.Чимэг