

Харин эдгээр хууль бусаар билет шаглагчдыг Вемблидоны олимпийн паркийн ойролцоогоос илрүүлжээ. Энэ талаар Лондонгийн цагдаагийн газрын дарга “Манай багийнхан олимпийн наадмын билетийг хууль бусаар дамлах явдлыг зогсоохын тулд шаргуу ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ үеэр Лондон 2012 олимпийн билетийн эрэлт ихэссэн явдлыг овжиноор ашиглах этгээтүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг ч дурдаад амжжээ. Мөн халаасны хулгайч нар ч их байгааг цагдаа нар анхааруулжээ.
Олимпийн наадмын тасалбарын үнийн хувьд 20-2012 фунт стерлингийн хооронд тогтоожээ. Нээлтийн ёслолын хамгийн өндөр зэрэглэлийн суудал 2012 фунт стерлинг буюу ойролцоогоор 4.2 сая төгрөгийн үнэтэй байсан юм. Гэхдээ ихэнх тасалбар 20-400 фунт стерлингийн хооронд багтаж байгаа юм. Манайхны оролцох жүдо бөхийн тэмцээн 20-125, боксынх 20-395, чөлөөт бөхийнх 20-95 фунтын үнэтэй байгаа. Ер нь спорт сонирхогчид 20 фунтээр ихэнх төрлүүдийн тэмцээнийг үзэх боломжтой. Харин марафон гүйлтийн тэмцээнийг явц дундаас нь сонирхож болох бөгөөд энэ нь үнэ төлбөргүй юм. Олимпод зориулж, найман сая тасалбар зарагдсан байна.
Э. Мөнх