“Facebook” компани алдагдалд ороод байна

"Facebook" компаний хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангийн дүнгээр тус байгууллага 157 сая ам.доллорын алдагдалтай гарсан байна. Өнгөрсөн оны мөн улиралд уг сүлжээнийхэн эсрэгээрээ 240 саяын ашигтай ажиллаж байжээ. Гэтэл энэ удаагийн алдагдалд хүргэсэн гол шалтгаан нь маркетингээ өөрчлөн, бүтээгдэхүүнээ сайжруулах, засаг захиргааны хэрэгцээнд ихээхэн мөнгө зарцуулсантай нь холбоотой аж. "Facebook" компаний сүлжээ нь ийм төрлийн тайланг анх удаа гаргасан бөгөөд энэ нь сүлжээгээ цааш шинэчлэхэд нь тус дөхөм болох юм хэмээжээ.
Д.Ундрах 24tsag.mn