
Лондон хотод олимпийн наадам хоёр өдөр үргэлжилж нийт 81 медалийн эзэн тодроод байна. Наадмын хамгийн анхны алтан медлийг авсан Хятад улсын тамирчид хоёр дахь өдрөө медалийн жагсаалтыг тэргүүлсээр байна. Тэд 6 алт, 4 мөнгө, 2 хүрэл нийт 12 медаль авсан. Харин түүний араас АНУ, Итали хоёр ар араасаа нэхэн жагсаж байна. Олимпийн эхний өдөр Итали хоёрт, АНУ гуравт бичигдэж байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар АНУ 11 медалиар хоёрт, Итали 7 медалиар гуравт ороод байна. Доорх хүснэгтээс харвал одоогоор 22 орон медалийн эзэн болжээ.

Б.Баяр