

Олимпийн эхний хоёр өдөр хэд хэдэн спортын ордонд цэргүүд байгаа нь ажиглагдсан байна. Харин өнөөдөр сагсан бөмбөгийн ордонд 50 цэргийг хоосон суудал дүүргэгчээр ажиллуулах болсон гэнэ.
“Уралдаан тэмцээний үед цэргүүд суудал дүүргэх шаардлагатай болвол тэд тэмцээнийг үзэж, сонирхох эрхийг нь бид өгч байгаа. Олимпийн наадмын суудлууд хоосон байх ёсгүй” гэж Олимпийн наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Коу мэдэгджээ.
Ц.Болор