

ОУХ мастер Ж.Гантөгс Байт харвааны ганцаарчилсан төрөлд 70 метрийн зайд өнөөдөр 16:00 цагаас харвана. Улсын дээд амжилт эзэмшигч Ж.Гантөгсийн хувьд "Лондон-2012" анхны олимпийн наадам нь болж байгаа билээ. Өнгөрсөн жил Италийн Турин хотноо болсон ДАШТ-ээс олимпийн эрхээ авсан тэрбээр 1989 оноос байт харваагаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2010 оны Зүүн Өмнөд Азийн аваргаас алтан медаль хүртэж байжээ.
Чансаа тогтоох харваанд Ж.Гантөгс 16 дахь гурвалд Филиппин, Германы тамирчидтай хамт харвана. Ж.Гантөгс дэлхийн чансаанд 33-т жагсаж байна.
Тамирчиддаа амжилт хүсъе!!!