ОУХМ Б.Урантунгалаг Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өнөө оройн 20:00 цагаас харвана.Эмэгтэйчүүдийн чансаа тогтоох харваанд Б.Урантунгалаг 14B сугалаатай Самоа, Шведийн тамирчидтай цуг харвах юм.
Тэрбээр Ираны Тегеран хотноо болсон 2012 оны олимпийн эрх олгох тусгай тэмцээнээс олимпод оролцох эрхээ авсан. Ираны нийслэл Тегеран хотноо болсон ААШТ-ий багийн төрөлд мөнгө, олимпийн эрх олгох тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн амжилтаараа дэлхийд чансаагаараа 25 дугаарт бичигдээд байгаа юм.

Э. Мөнх