МУГТ Боксчин Н.Төгсцогт эрэгтэйчүүдйин 52 кг-ийн жинд өнөө оройн 20:30 цагаас дэвжээнд гарна. Тэрээр Европын залуучуудын аварга, Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Азербайжаны Элвин Мамишзадетэй оноолт таарсан.
17-хон насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, боксын ертөнцөд шуугиан тарьсан залуу гавьяат Лондонгийн рингэнд 52 кг-ын жинд эх орноо төлөөлдөж байгаа. Н.Төгсцогт Дэлхийн аваргын мөнгө /2009/, Азийн аваргын хүрэл /2009/, Азийн хүүхдийн наадмын хүрэл /2008/ медальтай тэрбээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос санаачлан зохион байгуулах болсон хагас-мэргэжлийн гэгдэх боксын лигт Азербайжаны “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд тоглосон билээ.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Казахстаны нийслэл Астана хотноо болсон олимпийн эрхийн олгох Ази тивийн боксчдын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр анхны олимпдоо оролцох эрхтэй болсон билээ.
Э. Мөнх