
Эрчүүд секс роботтой энгэр зөрүүлнэ

Шинэ Зеландийн эрдэмтэд “Ирээдүйд хүмүүс роботтой сексдэнэ” хэмээн мэдээлжээ. “Шинэ Зеландын эрдэмтэд 2050 он гэхэд эмэгтэй секс роботыг үйлдвэрлэж гаргана” хэмээн FOX мэдээллийн агентлагаас мэдээллээ. Тус улсын эрдэмтэд “Эрчүүд ба секс жуулчлал” хөтөлбөрийг боловсруулж, түүндээ зориулан яг л бодит хүн мэт робот хийхээр ажиллаж байгаа юм байна. Тэдний гол зорилго нь аюулгүй, эрсдэлгүй сексийн харилцааг бий болгоход оршиж байгаа аж. Түүнчлэн сексддэг роботууд бүтээгдвэл дэлхий дахинаа газар аваад байгаа хүний наймаа багасаж, хүсээгүй жирэмслэлт буурна хэмээн тооцоолсон байна.
2050 он гэхэд Шинэ Зеландад “төрсөн” хүрэн, шаргал үстэй тачаангуй роботууд дотуур хувцас өмсөн, дэлхийн өнцөг булан бүрээс эрчүүдийг урин дуудах ажээ. Эдгээр роботтой цагийг хамт өнгөрүүлэхдээ дээд зэрэглэлийн үйлчилгээг авахын тулд 9500 доллар төлөх бөгөөд гарал угсаа, биеийн хэлбэр, нас, секс бэлгэ тэмдэг, хэлийг нь хүртэл сонгох боломжтой байх гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn