Өчигдөр Боксын эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Б.Түвшинбат эхний тулаанаа хийж Африкийн Габон улсын ширэн бээлийтэн Мтумба Мбемиг илт давуугаар ялсан нь монголчууд бидэнд сайхан мэдээ байлаа. Тэрээр улаан булангаас тоглож өрсөлдөгчөө 17-4 (5-1, 6-1, 6-2) харьцаагаар буулгаж авсан юм.
Манай ширэн бээлийтний дараагийн өрсөлдөгч нь Францын боксчин Алексис Вастин, Германы Патрик Войцицки нарын ялагч байна. Дараагийн тэмцээний тоглолт наймдугаар сарын 3-нд болно.
Монголынхоо баг тамирчдад амжилт хүсъе!!!

Э. Мөнх