

Харин баруун бүсэд дэд бүтцийн асуудлыг шийдэж өгснөөр хар металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой аж. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуур, Увс аймгийн Наранбулаг сумын нутаг дахь Харганатын төмрийн ордыг түшиглэж металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлж болно. Нүүрсний хувьд Говь-Алтай, Ховд аймгаас татах бололцоотой юм байнаМөн Увсын Харганатын төмрийн хүдрийн үйлдвэрлэлд шаардлагатай нүүрсийг Ховдын Хөшөөтийн уурхайгаас татах бололцоотой. Тус ордын коксжих нүүрсний нөөц 61.25 сая тонн байна.Таяннуурын ордын төмрийн хүдрийн нөөц 87895,9 мянган тонноор хэмжигддэг бөгөөд жилд ойролцоогоор 500 хүртэл мянган тонн ангижруулсан төмөр үйлдвэрлэх бололцоотой хэмээн үзэж байна.
Ц.Болор