
Лондонгийн олимпийн хамгаалагчаар оуютнууд ажиллаж байна

“Лондон-2012” олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг сахиулах үүднээс хамгаалалтын ажилтнуудыг Лондон хотоос 40 км-ийн зайд зусланд байрлуулж, ажлаасаа хоцорвол 100 фунт стерлингийн торгууль ногдуулах тушаал гаргасан байна. Хамгаалалтын 250 гаруй ажилтнууд байгаа ба тэд ирэх сарын 12-ныг хүртэл тус байранд байрлах юм байна. Түүнчлэн, уг ажилд оюутнууд голдуу хамрагдан ажиллаж байгаа бөгөөд тэдэнд хоол унааны мөнгө гэж өдөрт ердөө таван фунт стерлинг өгч байгаа гэнэ. Түүнээс гадна хамгаалалтын ажилтнууд сахилга батын зөрчил гаргаж, дүрэмт хувцастай үедээ архидан согтуурсан тохиолдолд 999 фунт стерлингээр торгох шийдвэр гарсан байна.
Д.Ундрах 24tsag.mn