
Мадоннагийн тоглолтыг эсэргүүцэв

Польшийн “Залуусын загалмайлсан аян” хэмээх байгууллага наймдугаар сарын 1-нд Варшав хотод хийх гэж буй дуучин Мадоннагийн тоглолтын эсрэг нэгдэж, оршин суугчдын дотроос 43 мянган хүний гарын үсэг цуглуулжээ. Ингээд энэхүү тоглолтыг болиулах шаардлага бүхий гарын үсэгтэй хүсэлтийг Варшав хотын захирагчид өгсөн байна.
“Энэ эмэгтэй Христийн бэлэг тэмдэгийг доромжилж, Бурханы эхийг доромжилж, садар самууныг сурталчилж байна” хэмээн “Залуусын загалмайлсан аян” байгууллагын төлөөлөгч Мартин Мусял мэдэгдэв.
Д.Ундрах 24tsag.mn