Нөөцийн мах 4300-5700 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулж жил бүр нөөцөлж бэлтгэсэн махаа зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр махны хомсдолд оруулахгүй гэж худалдаалдаг. Өнөөдрийн байдлаар нөөцийн үхрийн махыг 5700, хонины махыг 5300, ямааны махыг 4300 төгрөгийн үнэтэй борлуулж байгааг Захирагчийн ажлын албаны Хүнс хариуцсан мэргэжилтэн хэлж байна. Гэтэл нөөцийн махыг худалдаалах ёстой 320 дэлгүүрт мах хүрэлцэхгүй байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn