
Олимпийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Испанийн шигшээ багийн тамирчид хэсгийн шатнаас тэмцээн орхилоо.

Олимпийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Испанийн шигшээ багийн тамирчид хэсгийн шатнаас тэмцээн орхилоо. Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний “D” хэсэгт багтсан тэд нээлтийн тоглолтоо Японы багтай хийж, 1:0 харьцаатай хожигдсоноор анхны дуулианы эзэд болсон бол өнгөрсөн шөнө Гондурасын багт 1:0 харьцаатай хожигдсоноор хэсгийн шатны сүүлийн тоглолтын үр дүнгээс үл хамааран нутаг буцах нь тодорхой болов. Тоглолтын эхэн үед Жерри Бентсоны оруулсан гоолын ачаар хүчирхэг өрсөлдөгчөө буулган авсан Гондурасчууд харин Японы багийн хамт хэсгээсээ шалгарах боломжтой боллоо.
Ц.Болор