
БНСУ-ын Үндэсний театрынхан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын урилгаар манай оронд ирэхээр болжээ.

БНСУ-ын Үндэсний театрынхан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын урилгаар манай оронд ирэхээр болжээ. Тус театрын захирал мөн 12 уран бүтээлч ирэх сарын 6-нд Монголд хөл тавих бөгөөд 10-нд “Тал хээрийн Ариран” тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Солонгосын соёл урлагийн ертөнцийн гайхамшгаас монголын үзэгчдэд сонирхуулахаар зэхэж буй уран бүтээлчид үндэсний болон орчин үеийн хөгжим, бүжгийн хөтөлбөрүүдээс гадна багахан хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах гэнэ. Үүгээр ч зогсохгүй, ҮДБЭЧ-ын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах төлөвлөгөөний хүрээнд олон сонирхолтой арга хэмжээ, шоу тоглолт хийхээр болсон байна.
Ц.Болор