
Японы пара хөнгөн атлетикийн тамирчин Маяа Наканиши паралимпийн наадамд зориулж календарийн зураг авалтанд оржээ.

Эр зориг, хатуужил тэвчээрийн эзэд болсон паралимпийн тамирчид удахгүй тэмцээнээ эхэлнэ. Хэдийгээр эд эрхтн дутуу ч сэтгэл өөдрөгөөр спортын наадамдаа оролцож байгаа тэдний тэвчээр үнэхээр гайхалтай. Саяхан Японы пара хөнгөн атлетикийн тамирчин Маяа Наканиши паралимпийн наадамд зориулж календарийн зураг авалтанд оржээ. Тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-нд Японы гол найдвараар тооцогдож байсан ч хиймэл хөл авах мөнгөгүйн улмаас оролцож чадаагүй аж. Энэхүү зураг авалт нь түүний цаашдын тэмцээний зардлаа олох нэг хэлбэр нь гэнэ. Тэр одоо 28 настай бөгөөд 21 насандаа хөлөн дээр нь 5 тонн төмөр унаснаас болж тайруулж байжээ. Түүнээс хоёр жилийн дараа Бээжингийн паралимпийн наадамд оролцсон байна.