
Лондоны олимпийн сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр эхэллээ. Ингээд эхний
өдрийн байдлаар олимпийн 13 удаагийн аварга АНУ-ын "Мөрөөдлийн баг"
өрсөлдөгч Францийн шигшээгээ 98:71-ын харьцаатайгаар хожиж, аваргын
гараа ямар байдгийг харуулсан.

Лондоны олимпийн сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр эхэллээ. Ингээд эхний өдрийн байдлаар олимпийн 13 удаагийн аварга АНУ-ын "Мөрөөдлийн баг" өрсөлдөгч Францийн шигшээгээ 98:71-ын харьцаатайгаар хожиж, аваргын гараа ямар байдгийг харуулсан. Тэгвэл Аргентины баг ч тэднээс дутахааргүй гэдгээ харуулж, тоглолтын цаг дуусахад Литивийн шигшээг 102:79-ын харьцаатайгаар хожлоо. Мөн Нигер улсын шигшээ Тунисын шигшээг 4 онооны илүүгээр 60 оноо авч тоглолтыг хошуучилснаар "А" хэсгийн АНУ, Испани, Аргентиний багууд гараагаа амжилттай эхэлсэн байна. Харин энэ үед "В" хэсгийн тоглолтуудад Бразил, Испани, ОХУ-ын шигшээ багууд өрсөлдөгч Австрали, Хятад, Их Британий сагсчидыг ялж байжээ. Хэсгийн хоёр дахь тоглолтууд долдугаар сарын 31-нд явагдана.
А хэсэг
Нигери – Тунис 60:56 /Ниг: Аладе Амину 15 оноо, Тун: Амине Рзиг 18 оноо/
АНУ – Франц 98:71 /АНУ: Кевин Дюрант 22 оноо, Фра: Али Траоре 12 оноо/
Аргентин – Литва 102:79 /Арг: Луйс Скола 32 оноо, Лит: Линас Клейза 20 оноо/
В хэсэг
Бразил – Австрали 75:71 /Бра: Леандро Барбоса 16 оноо, Авс: Патрик Миллс 20 оноо/
Испани – Хятад 97:81 /Исп: Пау Гасоль 21 оноо, Хят: И Жянлянь 30 оноо/
ОХУ – Их Британи 95:75 /ОХУ: Андрей Кириленко 35 оноо, Бри: Луол Денг 26 оноо/