
Казахстаны тамирчин Зулфия Чиншанло Лондонгийн олимпийн хүндийн
өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, дэлхийн дээд амжилтыг
эвдэж, түрүүллээ.

Казахстаны тамирчин Зулфия Чиншанло Лондонгийн олимпийн хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, дэлхийн дээд амжилтыг эвдэж, түрүүллээ.Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 131 кг-ыг өргөсөн нь олимп болон дэлхийн шинэ амжилт бөгөөд нийт 226 кг-ыг өргөсөн нь мөн л олимпийн рекордыг шинэчилсэн үзүүлэлт аж. Энэ долоо хоногт 19 нас хүрч буй дэлхийн аварга тэрбээр огцом өргөлтөөр 95 кг-ыг өргөжээ.
Хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Тайванийн Хсү Шу-Чин мөнгө, Молдавын Кристина Иову хүрэл медаль хүртсэн байна. Иову ийнхүү эх орныхоо анхны хүндийг өргөлтийн медалийн эзэн болсон.
Ц.Болор