Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Box office”-ыг “The Dark Knight Rises” кино орлогоороо тэргүүлж байна

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “Box office”-ыг “The Dark Knight Rises” кино орлогоороо тэргүүлж байна. Киног бүтээгчид 64 сая долларын 4404 ширхэг тасалбар зараад байгаа аж. Тэд киноны нээлт хийснээс хойш нийт 289 сая долларын ашиг олсон байна. Гэхдээ энэ нь 2008 онд гарсан эхний анги «The Dark Knight» киноны ашгаас даруй 25 саяар бага байгаа аж. Аурора хотод киноны нээлтийн үеэр гэмт халдлага болсон нь үзэгчдэд нөлөөлсөн ч ийнхүү “Box office”-ыг тэргүүлсээр байна. Харин «The Dark Knight»-ын дараа “Мөстлөгийн үе”-ийн 3D анимэйшн 13,3 сая долларын орлогтойгоор бичигджээ. Мөн топ таван кинонд Монголд нээлтээ хийгээд удаагүй байгаа "Step Up Revolution” /20,6 сая долалар "Ted” /7,3 сая доллары/ багтсан байна.
Т.Гэрэл