
Австралийн усанд сэлэлтийн буухиа тэмцээнд аваргалсан Кэйт Кэмпбелл, Алисия Коуттс, Бриттани Элмсли болон Мелани Шлангер нар 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Австралийн усанд сэлэлтийн буухиа тэмцээнд аваргалсан Кэйт Кэмпбелл, Алисия
Коуттс, Бриттани Элмсли болон Мелани Шлангер нар 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн
төрөлд дэлхийн дээд амжилт тогтоожээ. Австраличуудын хувьд Олимпийн аваргуудын
зургийг шуудангийн маркан дээр хэвлэх нь тогтсон уламжлал юм байна. Гэхдээ
финалын шатны сэлэлтэнд Мелани Шлангер оролцоогүй учраас, түүний зураг
шуудангийн маркан дээр хэвлэгдэхгүй нь ээ. Тэрээр алтын төлөөх сэлэлтэнд
оролцоогүйдээ сэтгэл дундуур, нөхөддөө бага зэрэг атаархаж байгаа ч, баг нь
аваргалсанд баяртай байгаа гэнэ.
Олимпийн марк хэвлэх нь Австралийн шуудангийн алба Олимпийн наадмыг дэмжиж байгаа нэгэн хэлбэр гэнэ. Австралийн шуудан аль хэдийнэ “Лондон хүрэх зам” нэртэй шуудангийн маркуудыг худалдаанд гаргажээ. Харин тамирчин бүсгүйчүүдийн зурагтай шуудангийн маркийг тэд алтан медаль хүртсэнээс 48 цагийн дотор худалдан авч болох юм байна.
Э. Мөнх