

Манай тамирчны хувьд сүүлийн жил гарны хугацаанд огт ялагдал амсаагүй
төдийгүй өмнө нь Ким Жан Дитай хоёр удаа учраа таарч барилдан, давж
байсан туршлагатай. Харин Ким Жан Дигийн хувьд жиндээ чансаагаараа 9-д
эрэмблэгдсэн. Мөн Улаанбаатар хотноо 2010, 2011 онуудад зохиогдсон
Чингис хаан дэлхийн цомын тэмцээний хошой аварга, 2011 оны Их дуулгын
тэмцээний мөнгө, Азийн аваргын хүрэл, Дэлхийн цом 2011 оны мөнгөн
медалийг тус тус хүртэжж байсан тамирчин. Ингээд барилдааны цаг эхлэхэд
манай тамирчин Солонгосын бөхтэй эн тэнцүүхэн өрсөлдсөнөөр хэн хэн нь
оноо авч чадалгүй тэмцээний үндсэн цагийг дуусгалаа. "Golden score"-ын
нэмэлт цагт ч ялалтыг хэн хэн нь өөрийн орондоо авчирч чадсангүй.
Тиймээс гурван шүүгчийн саналаар Ханатай өргүүлж, олны саналаар олимпийг татамыг орхилоо.