
“Блүүмберг” сайтад өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд Си Зиньпиний гэр бүл хэд хэдэн компанид 376 сая долларын хөрөнгө оруулсан, байгалийн ховор элементийн компанид 1.73 тэрбум доллараар үнэлэгдэх 18 хувийг нь эзэмшдэг зэрэг санхүүгийн мэдээллийг нь дэлгэсэн аж. Мөн Хонг Конгд хамгийн багадаа 31.5 сая долларын үнэтэй эдлэн газартай, 24.1 сая доллараар хэмжигдэх зургаан өөр байшинтай гэж бичсэн байжээ. “Си Зиньпин Хятадын эрх баригч Коммунист намын удирдах албан тушаал хашдаг болсон цагаас хойш түүний гэр бүлийн бизнес ашиг сонирхлын хүрээ үлэмж өргөжин тэлсэн" гэж бичсэн аж. Энэ нийтлэлийг Хятадын Засгийн газраас бусдад и-мэйлээр илгээх, хэвлэж авахыг хориглоод байна. Мөн Хятадын томоохон банкны эзэд “Блүүмберг”-ийн сэтгүүлчидтэй уулзахгүй, ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалздаг болсон байна. Тэр байтугай орон нутгийн банкуудаар явж “Блүүмберг”-т мэдээлэл өгч байгаа эсэхийг нь ч шалгасан гэж "CNN" мэдээлэв.
“Блүүмберг”-ийн сэтгүүлч Н.Голдкорен “Бидэнд эх сурвалж байгаа болохоор ингэж хориглох нь тэдний хийж чадах ганц зүйл” гэжээ.
Б.Баяр