
Олимпийн наадамд 52 кг-ын боксын эрэгтэйчүүдийн төрөлд оролцож байгаа Н.Төгсцогт өрсөлдөгчөө 7 онооны илүүгээр яллаа. Энэ тоглолтод тэрбээр Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай тулалдаж 18 оноогоор анхны ялалтаа авсан.
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт ингээд наймдугаар сарын 3-нд Италийн тамирчинтай тулалдахаар боллоо. Италийн боксчин Винченко Пикардиг нь Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальтай юм.