
Монголыг төлөөж Лондонгийн олимпийн наадамд оролцож байгаа жүдоч С.Ням-Очир эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд торгуулийн барилдаанд АНУ-ын тамирчин Николас Делпополог ялсан. Тэрбээр өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Харин дөнгөж сая Японы тамирчин Рики Накая, Голландын жүдоч Декс Эльмонт нар хоорондоо барилдаж Японы тамирчин яллаа. Тиймээс манай тамирчин дэлхийн аваргын хошой мөнгө медальт Голландын жүдоч Декс Эльмонттой дараагийн барилдаанаа хийж, хэн нь олимпийн хүрэл медаль авахаа үзэхээр болоод байна.