

Ихэнх нутгаар үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд 25-30 градус, Их нууруудын хотгор болон Дорнод Монголын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.