
Нээлтийн ажиллагаа болсон цэнгэлдэхийн голд байрласан Олимпийн бамбарыг
шилжүүлэн байрлуулахтай холбогдуулан “Лондон 2012” зуны ХХХ олимпийн
бадамлан ассан бамбарыг түр унтраах шаардлага гарсан байна.

Нээлтийн ажиллагаа болсон цэнгэлдэхийн голд байрласан Олимпийн бамбарыг шилжүүлэн байрлуулахтай холбогдуулан “Лондон 2012” зуны ХХХ олимпийн бадамлан ассан бамбарыг түр унтраах шаардлага гарсан байна.Тусгайлан бэлдсэн төмөр зам, тоноглол бүхий техникийн хүчээр бамбарыг богино хугацаанд цэнгэлдэхийн хойморт үзэгчдийн суудалд ойртуулан шилжүүлэн байрлуулж чаджээ. Ийнхүү зуны ХХХ олимпод оролцож буй 204 орныг төлөөлсөн галт цэцгийн хэлбэр бүхий бамбар Лондоны тэнгэрт дахин аслаа.
Ц.Болор