Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба өнөөдөр 20:30 цагаас эрэгтэйчүүдийн 49 кг жинд рингэн дээр гарна.
Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль зүүсэн түүний хувьд Лондон хоёр дахь олимпийн талбар нь. Олимпийн дараах жил буюу 2009 онд Миланд болсон ДАШТ-ээс аваргын “титэм” хүртсэн тэрбээр хөнгөн жингийн хүчтэй өрсөлдөгч юм. Дараагийн ДАШТ буюу олимпийн эрх олгох Бакугийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, олимпийн эрхээ өвөртөлсөн билээ. Ийнхүү тэрбээр дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн Монголын анхны ширэн бээлийтэн болсон юм.

Э.Мөнх