
Нэгд, “Айвенхоу Майнз”-ын 51 хувийн эзэмших болсон “Рио Тинто” Монголын Засгийн газартай тун ашигтай наймаа хийж чадсан “хорт Боб” хочтой Роберт Фрийдландыг гүйцэтгэх захирлын суудлаас буулгаж чадсан. Оронд нь өөрсдийн хүнээ суулгаснаар эрх мэдлийг бүрэн гартаа авахаар санаархаж буй юм. Өөрөөр хэлбэл "Айвенхоу Майнз"-ын гол төсөл болох Оюу толгойг эзэмшихээр зүтгэж байгаа. Тиймээс энэ дайралтыг нь сөрж, нэрээ өөрчилж байгаа гэх нь байна. Харин нөгөө талаас ийнхүү брэнд нэрээ солих болсон нь “Айвенхоу Майнз”-ын нэр хүнд Монголд ч дэлхийн зах зээл дээр ч унасан тул имижээ өөрчлөхөөр шийдсэн хэрэг гэж тайлах хүн олон байна. Учир нь "Айвенхоу Майнз"-ыг монголчууд байнга авлигалын хэрэгт холбож, Оюу толгойг хууль бусаар авсан гэж үздэг. Тэгээд ч уул уурхайн компаниудыг байгаль сүйтгэдэг гэж нэг нүдээрээ ч харахаа болиод удаж байна. Нэг ёсондоо "Айвенхоу Майнз" Монголд муу нэртэй, луу данстай болж хувирсан хэрэг. Тиймээс тэд юун түрүүнд монголчуудад таалагдахын тулд Оюу толгойн нэрийг өгөхөөр болсон гэх нь байна. Тэгээд ч Оюу толгойн орд олборлолт нь нөөц баялагаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж буй тул хамгийн зөв сонголт гэж үзжээ. Нэгэнт Монголд олон жил үйл ажиллагаагаа явуулах нь тодорхой тул "Айвенхоу Майнз" ингэж муу нэрээ сольж байна. Гэхдээ гаднах байдлаа өөрчилсөн ч дотоод бодлого нь монголчуудад ашигтай болох эсэх нь бүрхэг. Ямартаа ч маргаашнаас "хорт Боб"-ын Айвенхой өнгө зүсээ хувиргаж Оюу толгой нэртэй болох нь.
24tsag.mn