
Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах, 1000 нэрийн барааны
дэлгүүрийн арын хогийн цэг дээр тодорхой оршин суух хаяггүй, 35-40 орчим
насны эмэгтэй хүн өчигдөр нас барсан байсныг цагдаагийн байгууллага
шалгаж, цогцсыг Шүүх эмнэлэгт хүргүүлсэн байна

Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах, 1000 нэрийн барааны дэлгүүрийн арын хогийн цэг дээр тодорхой оршин суух хаяггүй, 35-40 орчим насны эмэгтэй хүн өчигдөр нас барсан байсныг цагдаагийн байгууллага шалгаж, цогцсыг Шүүх эмнэлэгт хүргүүлсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Г-ийн бөөрний тус газар эхнэр Ч нь согтуурсан үедээ хайчаар хатгаж гэмтээсэн хэрэг гарчээ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд Б гэдэг эмэгтэйг цэнхэр өнгийн портер машинтай зүс таних хоёр залуу хүчиндсэн хэрэг гарсан бол Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн орчимд явсан П-г Б нь бусадтай бүлэглэн “гар утсаараа яриулсангүй” гэж зодож танхайрсан гэх хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.
Д.Ундрах 24tsag.mn