Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У. Мөнх-Эрдэнэ өнөөдөр оройн 21:30 цагаас дэвжээнд гарна. Тэрээр эрэгтэйчүүдийн 64 кг жинд тулаанаа хийх юм.
Монголын шилдэг ширэн бээлийтнүүдийн нэг У.Мөнх-Эрдэнийн медалийн цуглуулгад олон улс, тив, дэлхийн чанартай томоохон тэмцээний бүхий л медаль бий. 2009 онд Миланы дэлхийн аваргаас хүрэл медаль зүүж байсан тэрбээр анх 2004 онд олимпийн рингэнд гарчээ. Гурав дахь олимпио зорих гэж буй тэрбээр 2011 онд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон ДАШТ-д медалийн төлөөх тоглолтод ялагдаж, шагналт тавдугаар байрт шалгарснаар Лондонг зорих эрхээ авсан билээ.

Э. Мөнх