
БСШУ-ы сайдын тушаалаар хувийн их, дээд сургуулийг өнгөрсөн тавдугаар сараас эхэлж аттестатчилсан.

БСШУ-ы сайдын тушаалаар хувийн их, дээд сургуулийг өнгөрсөн тавдугаар сараас эхэлж аттестатчилсан. Одоогоор аттестатчилалд 70 орчим хувь нь хамрагдаад байгаа бөгөөд тэдний 10 хувь нь тэнцээгүй байна. Үүнд, “Хангарьд”, “Гүүр”, “Монгол фермер” зэрэг сургууль тэнцээгүй учраас татан буулгахаар болжээ. Улсын хэмжээнд 15 төрийн өмчит болон 70 гаруй хувийн их, дээд сургууль байдаг. Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө энэхүү ажлыг дуусгаж, аттестатчилалд тэнцээгүй сургуулиудын элсэлтийг цуцлан, татан буулгах юм.
Д.Ундрах 24tsag.mn