

Лондонгийн олимпийн анхны медалийг авчирсан энэхүү тэмцээнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондон дахь ExCel цогцолборт үзэж, тамирчдаа сэтгэл санаагаар дэмжсэн билээ.
Энэ өдөр мөн 52 кг-ийн жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тулаанаа хийж, ялалт байгуулахыг Ерөнхийлөгч үзэв.
Төрийн тэргүүн өөрийн биеэр ирж , амжилтын уухайг түрэлцсэн нь сэтгэл санааны том дэмжлэг боллоо хэмээн тамирчид талархаж байв. Олон улсын хэмжээний мастер С.Ням-Очирын эхлүүлсэн медалийн буухиаг үргэлжлүүлэх болно хэмээн монголын тамирчид урам зориг дүүрэн байлаа.