
Гэсэн ч тэрбээр өчигдөр гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралд заавал оролцуулах хэрэгтэй гэсэн шаардлага хүргүүлсэн. Тэрбээр гэрч нарын хувьд Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б. Эрдэнэбилэг, Н.Баасанжав, Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, М.Бадамжунай, Х.Наранхүү нарыг оролцуулахыг хүссэн. Мөн хохирогчоор Н.Нанзаддорж, Д.Батбилэг нарыг, шинжээчээр Г.Наранцэцэг, Р.Зоригт, Ж.Уртнасан нарыг заавал шүүх хуралдаанд оролцуулах хэрэгтэй гэсэн юм. Тиймээс шүүх хурал эхэлбэл хамгийн түрүүнд С.Нарангэрэл өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэх ёстой гэж тэрбээр мэдэгдлээ.
Б.Чимэг